Зохиогчийн эрх зөрчсөн гэж буруутгажээ
2015-10-13

“Aerosmith” хамтлагийн дуучин Стивен Тэйлор Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа тэрбумтан Дональд Трампийг “Зохиогчийн эрх зөрчиж байна” хэмээн буруутгажээ. Трамп сонгуулийн сурталчилгаандаа хууль бусаар тус хамтлагийн уран бүтээлийг ашиглаж буйд Тэйлор дургүйцлээ илэрхийлж, захиа явуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Захианд “Бидний дууг ашиглахаа боль. Трамптай холбоотой мэт харагдахыг хүсэхгүй байна” гэж бичсэн байна. Харин Трамп “Дуу бол нийтийн өмч. Би хууль бус зүйл хийгээгүй. “Aerosmith” хамтлаг надад таалагддаг” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин