“Petro China”-ийн босс авлигын хэргээр шийтгүүлэв
2015-10-13

БНХАУ-ын хамгийн том газрын тосны “Petro China” компанийн экс дарга Жианг Жиеминийг авлига авсан хэмээн буруутгаж, шүүхээс 16 жилийн хорих ялаар шийтгэсэн тухай “www.chinadaily.com.cn” мэдээллээ. Тэрбээр 2004 оны арваннэгдүгээр сараас Хятадын үндэсний газрын тосны корпораци буюу (CNPC)-ийн удирдах зөвлөлд ажиллаж, удалгүй “Petro China” компанийн дарга болжээ.

 

Бээжингийн цагдаа нар 2013 оны наймдугаар сард Жианг Жиеминийг авлига авсан хэмээн буруутгаж, баривчилсан юм. Түүнийг 2004-2013 оны хооронд 14 сая юань буюу 2.3 сая ам.долларын авлига авсан гэж буруутгасан байна.  Шүүхээс түүнд хорих ял оноосноос гадна нэг сая юанийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэжээ.

 

“ВВС” агентлагийн сэтгүүлч Селиа Хаттон “Шүүх хурлын үеэр Жианг Жиемин бүх хэргээ хүлээсэн. Тэрбээр шүүхийн шийдвэртэй санал нэг байгаа. Дарга барилгын төслүүдийг батлахдаа авлига авсан гэдгээ хүлээсэн” гэж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
2.3terbum dollar bailgui dee
2015-10-13
irgen:
MAH avligachid surgamj avah tsag ni boljee?
2015-10-13