Өршөөлийн хуульд улстөрийн шийдвэр гаргах ёстой
2015-10-13

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд  асуулт тавьж, саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

 

-Өршөөлийн хууль наймдугаар сарын 11-нд батлагдсан. Батлагдсан өдрөөсөө дагаж мөрдөхөөр байгаа. Харин Ерөнхийлөгч энэ хуульд наймдугаар сарын 17-нд хориг тавьсан. Тэгэхээр хэрэгжиж байсан  наймдугаар сарын 11-16-ны хооронд шийдвэрлэгдсэн асуудал хоригт хамаарах уу. Энэ хугацаанд Өршөөлийн үзүүлэх ажлыг зохион байгуулах комисс авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулахаар шийдвэрлэсэн байвал яах вэ. Аль хуулийг нь дагаж мөрдөх гэсэн гэсэн асуулт тавьсан юм. Гишүүний асуултад ажлын хэсгийнхэн “Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан тул авлига, албан тушаалын хэрэг өршөөгдөхгүй гэсэн хариулт өгсөн. Гишүүн  Ц.Оюунбаатар “Өршөөлийн хуулиар бид улс төрийн шийдвэр гаргах ёстой.  Манайд хүний эрх зөрчигдөж ирсэн. Иргэний шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэгт эрүүгийн  хэрэг оноодог.  Тиймээс бид энэ хуулиар хүний эрхийг хамгаалах ёстой” гэж балаа.

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо аравдугаар сарын 2-ний өдөр хуралдаж Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд уг хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан 11 зүйл заалт бүрээр санал хураасан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй саналуудыг чуулганы хуралдаан руу оруулахгүйгээр зөвхөн 6 саналын томъёоллыг багцлан оруулж ирсэн нь МАН-ын бүлгийн хувьд завсарлага авах шалтгаан нь болсон юм.

 

Олонхийн дэмжлэг хүлээлгүй, цөөнх болсон энэхүү саналд албан тушаалын гэмт хэрэг, хууль бусаар хөрөнгөжсөн хэргүүдийг өршөөлд хамруулж болохгүй гэсэн санал багтаж байжээ. Эдгээр саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар гаргасан байсан нь өнөөдрийн хуралдаанаас гишүүдийн 90 гаруй хувийн дэмжлэг хүлээж, чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх болж байна. Ийнхүү Өршөөлийн хуулийн төсөл   11 зүйл заалт бүрээр санал хураалгахаар болж, энэхүү томъёоллоо чуулганы хуралдаан руу оруулахаар боллоо.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хүнийг их гайгүй хүн гэж бодож байтал хамгийн өөдгүй новш байсан юм байна лээ шүү авилгачийг өршөөнө гэж тэнэгтээд
2015-10-13