АН ажлаа тайлагнана
2015-10-13

Гэрэл зургийг MPA.MN

 

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Цолмонбаяр нар мэдээлэл хийлээ. Хурлын үеэр АН мөрийн хөтөлбөрөө тайлагнах болсноо дуулгав. Тус нам мөрийн хөтөлбөрийн биелэлтээ танилцуулах ажлыг энэ сарын 10-наас эхэлж, 12 дугаар сарын 10 хүртэл орон даяар зохион байгуулах юм байна.

 

Ардчилсан намын генсек Л.Эрхэмбаяр, “Ардчилсан нам 2015 оны найм, есдүгээр сард “Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш...” бүсийн чуулганыг баруун, зүүн, хангай, төвийн бүсэд намынхаа гишүүд дэмжигчдийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Энэ чуулганыг хийх явцад гишүүдийн зүгээс “Ардчилсан нам хийсэн ажилтай, хэлэх үгтэй байна. Үүнийгээ ард түмэндээ тайлагнах хэрэгтэй” гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Тиймээс Ардчилсан нам орон даяар мөрийн хөтөлбөрийг тайлагнах өдрүүдийг эхлүүлж байна” гэв.

 

Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд “Монгол хүн 2020” гэсэн мөрийн хөтөлбөртэй орсон. “Ажилтай орлоготой-Монгол хүн”, “Аюулгүй орчинтой-Монгол хүн”, “Эрүүл чийрэг-Монгол хүн”, “Эрдэм боловсролтой-Монгол хүн”, “Эрх чөлөөтэй-Монгол хүн” гэсэн таван дэд хэсгээс бүрдсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтээ танилцуулна. Мөн 2020 он хүртэл үргэлжлэх “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөртөө ард иргэдийн санал бодлыг тусгах  нь энэ ажлыг эхлүүлж буй аж.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Монгол улсыг яаж самарсанаа ярих гэж байгаа юм байх даа. Би л хувьдаа хулгайч дээрэмчин луйварчид толгойд нь байсаар байсан цагт ахиж хэзээ ч АН-д санал өгөхгүй. МАН-даа л итгэсэн нь дээр юм гэдгийг хангалттай ойлголоо. МАН хамаагүй дээр юм байна.
2015-10-14
зочин:
Юугаа ярих уу, АН-ын дебилүүд, улс орны эдийн засаг унагаасанаа ярих уу, ард түмний амьдралыг там болгосноо ярих уу, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөснөө юу, улсын төсөвийн болон бондын мөнгө хулгай хийж улс орноо өрөнд бариулсанаа ярих уу, мөлнуудаа
2015-10-14
Зочин:
муугаас доош ямар дүн байна түүнийг харамгүй тавина. Бас болоогүй ээ, хар жагсаалтад бүгдийг оруулна. Та нар сонгууль энэ тэр гэж цагаа үрэх хэрэггүй. Ажлаа бодоорой. Лааз өшиглөх газраа эртхэн олоорой.
2015-10-13
Unen:
AN gej enger deeree NAM temdeg zuusen hulgaich nart NER HUND gej ariun yumnii helterhii ch uldeegui Odoo bolsoon Zailcgaa
2015-10-13
СУУ МУУ:
МУУ ДҮН ТАВИЛАА, СУУ!
2015-10-13
Зочин:
Ардчилсан нам ард түмэн бидний амьдралыг яаж сүйрүүлсэнээ хэлэх гэж байгаа юм уу
2015-10-13
Zochin:
Zasag ogstrohiig ene mahan tolgoi prakst damjsan urvagch meddeg bolchihson ymuu bur ongorloo l doo ene nam
2015-10-13
teneg nam:
tenegtee bidniig teneg gej bodoo yu zailaachee
2015-10-13
Eh oronch:
Bitgii hutsad shoudood bna.endees zail
2015-10-13