Төрсөн өдрөө ганцаар тэмдэглэжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Хью Жекмэн өчигдөр 47 нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин эр төрсөн өдрөө гэр бүлээсээ тусдаа ганцаараа тэмдэглэсэн байна. Тэрбээр сүүлд “Pan” гэх кинонд тоглосон юм. Хью Жекмэн киноныхоо сурталчилгаар Лос Анжелес хотноо ирээд буй бол жүжигчний гэр бүл Нью Йорк хотноо байгаа юм.

 

Жекмэн инстаграмдаа хэрчим бялуу барьсан зургаа байршуулаад “Хэрвээ гэр бүл минь байсан бол энэ бялуу том байх байсан. Гэхдээ сэтгэлээр унаагүй. Хэдхэн минутын өмнө гэрийнхэн маань залгасан. Хайртай эхнэр, хүүхдүүдийнхээ дууг сонссон” гэж бичжээ.

 

Мөн твиттертээ тэрбээр “Би төрсөн өдрийнхөө лааг унтраах үедээ юу гэж бодсон гэвэл “Гэр бүл минь үүрд мөнх, өнөөдөр шиг байгаасай” гэж хүссэн” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Hoorhiin. Hun setgeleeree bhad l boloo shde.
2015-10-13