Улсын Филармонийн 44 дэх үзвэрийн жилийн нээлтийн тоглолтууд болно
2015-10-13 14:50

 

Ард түмний урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон “сонгомол” хөгжмийн дэвшилтэй холбож уран бүтээлийн гараагаа эхэлсэн Монгол улсын филармони  44 дэх намар цагийн үзвэрийн аялгуун хөшгөө нээх гэж байна.

 

Улсын филармони нь 2015 оноос олон нийтийн хөгжмийн боловсролын  хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх “Монгол уран бүтээл” төслийг энэ оны нэгдүгээр улиралд  үзэгчдийн хүртээл болгож хөгжмийн зүтгэлтнүүд, олон нийтээс өндөр үнэлгээ авсан билээ.                       

                                                                                                 

        Дэлхийн өнцөг булан бүрт театр, урлагийн байгууллагууд шинэ улирлын нээлтээ хийж шинээр бүтээн туурвисан  уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож хамтдаа баярлаж буй энэ цаг мөчид  манай байгууллага үзэгч олон нийтийн хөгжмийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд “СОНГОДОГ ХӨГЖИМ” төслийг хэрэгжүүлж дэлхийн суут хөгжмийн зохиолчдын шилдэг, сор бүтээлийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор дараах сонгодог концертуудыг үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл сургуулилтдаа ороод байна.  

 

 

Морин хуурын чуулга                                                                                                 

  •  10 – р сарын 15 –нд 19.00 цагт “Дэлхийн хөгжмийн дээжис”                                            
  •  11 – р сарын 13 –нд 19.00 цагт  “Кармен сюит ”       

 

Баян монгол жазз найрал хөгжим

  •   10 - р сарын 16 – нд 19.00 цагт “Cocоnuts baby” 
  •   11 - р сарын 20 – нд 19.00 цагт “City swing”

 

Симфони найрал хөгжим

  • 10  - р сарын 17 – нд 19.00 цагт “Дэлхийн хөгжмийн дээжис
  • 11 – р сарын 27  - нд 19.00 цагт  “В.А. Моцартын бүтээлүүд”

 

 Хамтарсан тоглолт

12 – р сарын 24      “Snow melody”  Шинэ жилийн баярт зориулсан тоглолт 

 

Сонгодог хөгжим” төслийг UNITEL групп дэмжин ажиллаж буй бөгөөд Юнителийн хэрэглэгчид  тоглолтын тасалбарыг GG оноогоор хямдруулан авах боломжтой ба  Юнивишний IPTV- ийн 88 - р сувгаар тоглолтыг шууд үзэх боломжтой юм.

 

Тоглолтын дэлгэрэнгүйг: Mongolian State Philharmonic/facebook.com www.mgl-philharmonic.com 7011-8012, 7014-8012, 9992-5074, 8800-4849, 9904-5517 дугаараас тодруулна уу.

Shuud.mn
Сонин хачин