Ирэх онд инфляцийг 7 хувьд хадгална
2015-10-13

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ удаагийн мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийншинэ тэнцвэрийг хангаж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн байна.

 

1.    Дунд хугацаанд валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар цэвэр экспортыг дэмжих, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй байлгах.

2.    Төсвийн нэгдмэл, зохистой бодлого хэрэгжүүлж, улсын төсвийг алдагдалгүй, улсын өрийгнэмэгдүүлэхгүй байхаар батлах нь макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангах урьдач нөхцөлгэж томьёолж байна.

 

Эдгээрийг хангаж чадвал эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг бүрэн хангаж, инфляцийг дунд хугацаанд 5-7 хувьд байлгах нөхцөл бүрдүүлэн цаашид эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзжээ.

 

Уул уурхайн супер цикль дуусгавар болж,манай улсын эдийн засагт 2012 оны сүүлийн хагасаас эхлэн гадаад худалдааны нөхцөл муудах, экспортын бүтээгдэхүүний үнэ дунджаар 30-70 хувиар буурах, гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээр гуравхан жилийн дотор ДНБ-ий 45 хувьтай тэнцэх түвшнээс 1 хувьтай тэнцэх хэмжээнд хүртэл огцом буурах зэрэг сувгаар сөрөг нөлөөлөл бий болгосон.

 

Гадаад эдийн засгийн орчин сайжирч гадаад эрэлт нэмэгдэхгүй, Монгол Улсын эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал царцах үзэгдэл 2016 онд ч үргэлжлэх магадлалтай байна. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засгийн бодит өсөлт 7 хувиас бага болж буурах, ДНБ-ий өсөлтийн хурдац нь саарч байгаа хандлага цаашид үргэлжлэх, дэлхийн зах зээлд түүхий эдийн эрэлт сул, үнэ нь өсөхгүй байх төлөвтэй байна. ОХУ-ын эдийн засаг 2015 оны 2 дугаар улиралд 4.6 хувиар агшсан бөгөөд цаашид хүлээгдэж байснаас ч илүү хэмжээгээр буюу оны сүүлийн хагаст 3.5-3.6хувиар агших эрсдэлтэй болоод байна. АНУ, Евро бүс, Японы эдийн засгийн суурь асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр, тодорхой бус байдал нь улам нэмэгдэхээр байна.

 

Иймд Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжрахгүй,улсын төсөв алдагдалтай үргэлжлэх тохиолдолд улсын төсөв, мөнгөний бодлогын орон зай улам хязгаарлагдаж, макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангахад хүндрэлтэй болох эрсдэлтэй байна.

 

2013-2015 онд хэрэгжүүлсэн мөнгөний уламжлалт болон уламжлалт бус бодлогын хүрээнд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, эдийн засгийг зөөлөн газардуулах бодлогын арга хэмжээг 2012 оны сүүлээс эхлэн үе шаттай хэрэгжүүллээ. Бодлогын багц арга хэмжээний хүрээндсанхүү-эдийн засаг-нийгмийн гурвалсан хямрал бий болох сөрөг нөлөөллийг зөөлрүүлжээ. Тухайлбал:

 

Инфляци 3 жилийн дотор 14.0-4,9  хувь болж бууран, дунд хугацаанд 5-7 хувьд байх суурь нөхцөл бүрджээ.  Инфляцийн бүтцэд нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт 34 хувиас буурч 0 хувь болсон. Мах, улаан буудай, шатахууны сертификатаар баталгаажсан агуулахын нөөцийг банкны зээлээр санхүүжүүлэх зах зээлийн зарчимд суурилсан тогтвортой тогтолцоо бий болсон байна.

 

Орон сууцны санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлж, ипортекийн 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ипотекийн зээлийн нийт үлдэгдэл  энэ оны 8 дугаар сарын эцсийн байдлаар 3.3 их наяд төгрөгт хүрчээ. Үүний цаана 5.8 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны хөрөнгө бий болсон байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2013 оны 6 дугаар сараас 2015 оны 8 дугаар сарын хооронд иргэд 4.8 их наяд төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг 2.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийн дотоод эрэлтийг нэмэгдүүлж, нөгөө талаас өрхийн санхүүгийн тэнцлийг өөрчлөн өрхийн өнөөгийн болон ирээдүйн хэрэглээний хэв шинжид өөрчлөлт оруулсан үр дагавартай болжээ.

 

Гадаад худалдаа тэнцвэржиж, худалдааны тэнцэл 2011-2013 оны дунджаас 2.8 тэрбум ам.доллараар сайжран, төлбөрийн урсгал дансны алдагдал ДНБ-ий 26-гаас 6 хувь хүртэл буурч, төлбөрийн нийт тэнцэл 2015 оноос эхлэн алдагдалгүй болжээ.

 

Төсвийн нэгдмэл байдлыг хангасан, зохистой бодлого хэрэгжүүлснээр уул уурхайн бус сектортэр дундаахөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хөгжүүлэх шаардлагатай байна.

 

Ирэх онд инфляцийг 7 хувьд хадгалах, цаашид 5-7 хувийн түвшинд тогтвортой байлгах зарчим баримталжээ.

 

Түүнлчэн гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 1 хүрэхгүй хувьтай тэнцүү байгааг 15-20 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх, энэ түвшинд тогтвортой байлгахын зэрэгцээ ГШХО-ын бүтцийг төрөлжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин