Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана
2015-10-13

Сонгинохайрхан дүүргийн иргэн эрхзүйч, хуульч Э.Маргад-Эрдэнэ хэвлэлд хандлаа. Тэрбээр өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг Үндсэн хуулийг зөрчсөн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Ерөнхийлөгчийн тавьсан хориг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буйгаа Э.Маргад-Эрдэнэ хэллээ.

 

Тэрбээр эрүүгийн хуулийн 268, 263, 264, 270, 148-р зүйлийг өршөөлд хамруулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа аж. “Эдгээр нь Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд хор хохиролтой, албан тушаалын гэмт хэргүүд юм. Мөн 2-3 жилийн хорих ялтай гэмт хэргүүдийг 15-20 жилийн хорих ялтай гэмт хэрэгтэй адилтган үзэх нь Үндсэн хуулийн 1.2, 14.1, 14.2, 19.1 дахь хэсгийг тус тус зөрчиж байна” хэмээв.

 

Иймд өршөөлийн хуульд тавьсан хоригт өөрчлөлт оруулах, буруу жишигийг арилгах үүднээс МУ-ийн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
залуу долоогч
2015-10-14
x:
чи зайл аа
2015-10-14
Аагий:
За найз амжилт хүсье. үзээд байж дэ
2015-10-13