Хэт даврагчид Оросыг сүрдүүллээ
2015-10-14

Москвагийн удирдлагууд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг нэгдээд хоёр долоо хоног болж байна. Энэ хугацаанд хэт даврагчдын 53 обьектийн устгасан болохоо өнгөрөгч амралтын өдөр мэдэгдсэн билээ. Тэгвэл хэт даврагчид өөрсдийнх нь эсрэг нэгдэж, агаараас цохилт өгч буй Оросыг сүрдүүлсэн видео бичлэгээ өөрийн твиттер хуудастаа нийтэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тус бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Абу Мухаммед аль Аднани “Бид Оросын цэргийн хүчийг бут цохиж, хариугаа авах болно.  Өнөөдрөөс бид АНУ бус Оросын эсрэг нэгдэж, цэргийн ажиллагаа явуулах болно” гэж хэлжээ. Тэрбээр мөн “Халифын вант улс” бүлэглэлтэй нэгдэж, ах дүүс болсон террорист бүлэглэлүүдийг Оросын эсрэг нэгдэж, ариун дайн эхлүүлэхийг уриалжээ.

 

Өнөөг хүртэл Оросын цэргийн ажиллагааны үеэр хэдэн хэт даврагч амиа алдсан гэдгийг тогтоож чадаагүй байгаа юм. Сирийн Латакиа хотноо ажиллаж буй Оросын мэргэжилтнүүд тоог нь гаргахаар ажиллаж буй гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна.

 

Энэ сарын эхээр тус бүлэглэл болон “Аль Кайди” бүлэглэл Орос цэргүүдийн толгойг 21 мянган ам.доллароор үнэлсэн бол амьдаар нь барьсан тохиолдолд алтаар урамшуулахаа сануулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Саранд нохой хуцахын үлгэр
2015-10-16
Зочин:
arga barj de zailuul
2015-10-15
Зочин:
Laliin t1 lalruud soliorliin tuiluud.
2015-10-14
Зочин:
Kkk ineedtei umdaa
2015-10-14