ОХУ, БНХАУ-аас импортолдог эрчим хүчийг татвараас чөлөөлөх үү
2015-10-14

Улсын Их Хурлын дарга дэд дарга Р.Гончигдоржид Засгийн газраас Импортын цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа.

 

 

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь 2014 онд нийт 14538.3 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, улсын төсвөөс 7000 сая төгрөгийн татаас авсан бөгөөд үйл ажиллагаандаа 18396.1 сая төгрөгийн зардал гарган, 3857.8 сая төгрөгийн балансын алдагдалтай ажилласан байна.


Тус компани нь 2012 онд 0.9 тэрбум төгрөг, 2013 онд 3.7 тэрбум төгрөг, 2014 оны гүйцэтгэлээр 3.9 тэрбум төгрөгний алдагдалтай ажилласан бол 2015 оны батлагдсан бизнес төлөвлөгөөгөөр 4.1 тэрбум төгрөгний алдагдалтай ажиллахаар байна.


Улсын Их Хурлын Эдийн Засгийн Байнгын Хорооны “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хөрш орнуудаас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас үргэлжлүүлэн чөлөөлөхийг даалгасны дагуу тус компанийн ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлүүлэх шаардлагатай байгаа аж.

 

 

Иймд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн  мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Оюу толгой Хятадаас асар их цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа .Оюу толгойн хэрэглэж байгаа эрчим хүчийг татвараас чөлөөлөх юм уу Арай үгүй байлгүй дээ
2015-10-14