Тяньжинд агуулах дэлбэрчээ
2015-10-14

Хятадын хамгийн том боомт хот Тяньжинд өчигдөр орон нутгийн цагаар 9.46 цагт Бейчень дүүрэгт байрлах түүхий эд, хэрэглэл хадгалдаг агуулахад хүчтэй дэлбэрэлт болсон тухай  “Синьхуа” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтээр хүний амь нас эрсдээгүй гэдгийг албаныхан баталсан байна.

 

Дэлбэрэлт болсноос 19 минутын дараа гал сөнөөгчид ослын газар ирж, цаг орчмын дараа галыг унтраажээ. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд аюулгүй байдлын үүднээс Бейчень дүүрэгт хөл хорио тогтоосон гэв.

 

Энэхүү ослоос хоёр сарын өмнө Тяньжин хотноо “Рүй Хай” компанийн агуулахад хүчтэй дэлбэрэлт болж, 173 хүн амиа алдаж, 10 мянган авто машин дэлбэрч, 50 мянган өрх орон гэргүй болсон юм.

 

Хотыг сэргээн засварлах ажил бүрэн дууссан бөгөөд иргэдээ хүлээн авч эхлээд 10 хонож байна. Бээжингийн удирдлагууд Тяньжин хотыг үйлдвэр, үйлчилгээний бүс болгохоор болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
terror baih daa
2015-10-15