Орон сууцны үнийн индекс буурчээ
2015-10-14

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хийсэн энэ оны есдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд танилцууллаа. Өнгөрсөн сард орон сууцны үнийн индекс 9.3 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -2.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -8.1 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -11.1 хувиар буурчээ.

 

Шинэ орон сууцны үнийн индекс 18.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -3.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -6.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -7.1 хувиар буурсан байна.

 

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 3.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.6 хувиар, оны эхэн үеэс -10.7, өнгөрсөн оны мөн үеэс -13.4 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

9.3%

18.8%

3.7%

Өмнөх сартай харьцуулахад

-2.2%

-3.3%

-1.6%

Оны эхэнтэй харьцуулахад

-8.1%

-6.3%

-10.7%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-11.1%

-7.1%

-13.4%

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
???:
Shal oilgomjgui yum bichhiin., jishee ntr oruulaad bich.,
2015-10-15