Э.Бат-Үүлийг огцруулах санал гаргалаа
НИТХ дахь МАН-ын бүлэг хотын удирдлагуудтай "дайн" зарлажээ. Тэд өнгөрсөн даваа гаригт мэдээлэл хийж, хотын татвар цагаа олоогүй шийдвэр учраас өөрчлөх санал оруулж буйгаа мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлэг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналыг НИТХ-ын даргад өргөн барих болсноо дуулгав. Тэд хотын даргыг төсвийн мөнгийг үргүй зарсан учраас огцрох ёстой хэмээн үзэж буй аж.
НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан "Гурван жилийн хугацаанд Засаг дарга маань их хэмжээний төсөв, хөрөнгө оруулалтыг хэрхэн яаж зарцуулав гэдэг дээр тухайн цаг үе болгонд нь бид өөрсдийн саналаа хэлж, бүлгийн дүгнэлтээ танилцуулж, шүүмжлэхдээ шүүмжилж байсан. Хотын иргэдийн итгэлийг авч сонгогдсон АН-ыг илүү ажиллах байх гэж хүлээж байсан. Харамсалтай нь бидний санасан хэмжээнд, ард иргэдийн хүлээж байсан хэмжээнд хүрсэнгүй. Тийм учраас бидний зүгээс хотын даргыг огцруулах асуудлыг өргөн барьж байна” гэв.
МАН-ын бүлэг Э.Бат-Үүл Улаанбаатар хотыг “Агаар цэвэр”, “Амины сууцтай”, “Ажилтай орлоготой”, “Аюулгүй амгалан”, “Авлигагүй, найрсаг” хот болгох мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй. Дээр нь НИТХ-ын ээлжит, ээлжит бус, холбогдох хороодын хуралдаануудад 30 гаруй удаа суугаагүй нь дээд байгууллагаа үл хүндэтгэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн үзжээ.
Мөн НИТХ дахь МАН-ын бүлэг:
1. Хогийн “ногоон” уут – 12.7 тэрбум
2. Гурван сарын настай “Нэг наст цэцэг”, тохижилт – 95 тэрбум
3. Даншиг наадам, овоо тахилга – 0.8 тэрбум
4. Гэр хорооллын дахин төлөвлөлт – 158.3 тэрбум
5. Нийтийн тээврийн ухаалаг систем – 30 тэрбум
6. Угсраа автобус – 20 тэрбум
7. Рейлбус – 8 орчим тэрбум
9. Найрсаг Улаанбаатар хөтөлбөр – 4.6 тэрбум
20. 2900 албан хаагчийн орон тоо нэмэгдэж цалингийн зардал – 24.4 тэрбум
21. Авто худалдааны цогцолбор – 4.8 тэрбум төгрөгийг зарцуулсан нь үр ашиггүй зарлага хэмээн үзэж, хотын мээрийг огцруулах саналыг гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ