“Playboy” нүцгэн эмэгтэйчүүдээс татгалзжээ
2015-10-14

Алдарт “Playboy” сэтгүүл ирэх оноос нүүрэндээ дахин нүцгэн эмэгтэйн зураг нийтлэхгүй гэдгээ албан ёсоор мэдээллээ. Тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Хью Хефнер удаан хугацааны турш уншигчдынхаа дунд судалгаа явуулж, хамтрагч нартайгаа зөвлөлдөж, дээрх шийдвэрийг гаргасан хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн байна.

 

“Playboy” сэтгүүл эмэгтэй хүний гоо сайхныг уран сайхны аргаар уншигчдад ойлгуулах зорилгоор анх үүсгэн байгуулагдсан. “Гоо сайхнаа хувцсаар далдлах хэрэггүй” гэх уриатай тус сэтгүүл 1950 оны долоодугаар сараас худалдаанд гарчээ. Тэгвэл 50 жил тасралтгүй дугаараа гаргасан тус сэтгүүл олон нийтэд эмэгтэй хүний гоо сайхныг бүрэн утгаар ойлгуулж, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөхөө больсон гэж үзсэн учир дахин нүцгэн бүсгүйгээр гангарах шаардлагагүй гэж үзжээ.

 

Хью Хефнер “Мэдээж хэрэг дайны дараа нүцгэн бүсгүйтэй сэтгүүл хамгийн өндөр борлуулалттай байсан. Учир нь тэр үед энэ бүхэн нууц, хориотой байсан. Одоо цаг үе өөрчлөгджээ. Хүссэн хүн үнэ төлбөргүйгээр энэ тухай мэдэх боломжтой болсон. Тиймээс бид үүргээ сайн гүйцэтгэсэн гэж бодож байна. Одоо хангалттай. Ирэх оноос шинэ төрхтэйгээр уулзацгаая” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-23
сэтгэцийн өөрчлөлттэй болсон байх:
энэ үүсгэн санаачилсан баагий хичнээн хүүхнийг шаасан бол одоо хөгшрөөд шаах чадалгүй болонгуутаа өөр хүнд өгөхөөс айж хөгийн арга хэрэглэж байгаа бус уу ер нь бэлгийн гаж зуршилтай гар болсон байх даа
2015-10-23
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ
2015-10-20