Оросын элчингийн байр руу пуужин харважээ

Сирийн нийслэл Дамаск хотноо байрлах Оросын Элчин сайдын яам руу өчигдөр орон нутгийн цагаар 10.14 цагт пуужин харвасан тухай “www.abc.net.au” мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Элчин сайдын байр руу 10 минутын зайтай хоёр пуужин харвасан” гэв.
Гэнэтийн дайралтын үеэр яамны ойролцоо 300 гаруй хүн Оросын төрийн далбаа, Ерөнхийлөгч В.Путин болон Башар аль Ассадын гэрэл зургийг байрцгааж, хэт даврагчдад цохилт өгч буйд талархлаа дэвшүүлж байжээ.
Дамаскийн цагдаагийн газраас “Хүний амь нас эрсдээгүй. Хари яамны барилга их хэмжээгээр гэмтсэн” гэж мэдээлжээ.
Сири улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр албан ёсоор Оросыг гол дайснаа хэмээн мэдэгдэж, дайтахаа мэдэгдсэн юм. Тус мэдэгдлийн дараа пуужин харважээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ