Нийтийн тээврийг сонгож зорчино уу

Холбооны Бүгд найрамдах Герман улсын ерөнхийлөгч эрхэмсэг ноён Иоахим Гаук, эрхэмсэг хатагтай Даниела Шадт нарын Монгол Улсад хийх төрийн айлчлал энэ сарын 14-нөөс 16-ны хооронд болно.
Энэ үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөө зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлана.
Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг хувийн авто машинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож хөдөлгөөнд оролцох. Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандаж зорчихыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ