5.3 тн самрыг нууцаар тээвэрлэж, нийслэлд нэвтрүүлэхийг завджээ
2015-10-14

Их хэмжээний самар хууль бусаар нийслэл рүү нэвтрүүлэх гэж байсныг Замын цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

 

Замын цагдаагийн газрын Орон нутаг хурдны замын хяналтын хэлтсийн  зохицуулагч цагдаагийн ахмад Б.Эрдэнэсүх энэ сарын 12-13-нд шилжих шөнө  Төв аймгийн нутаг  Жаргалант сумын нутагт хяналт шалгалт хийж байхдаа Х.Truek маркийн ...39-04  дугаартай авто машины жолооч А нь их хэмжээний самар тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. А нь бусадтай бүлэглэн хууль бусаар 12000 кг ноосон дотор 5.3 тн самар нууж Улаанбаатар хот руу оруулах гэж байжээ.

 

Эрүүгийн хэрэг үүсгэн Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн хэсэгт шалгаж байна. Цагдаагийн Ерөнхий газраас зохион явуулж буй “Ургац-2015 “ нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй билээ. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Mongolchuud bugd hulgaich bolson bna daa ! Deer doorgui adgiin hulgaichid ! Bid yaj yvaad iim bolov oo ?
2015-10-15