Одом ухаангүй олджээ
2015-10-15

 

“NBA”-ийн од Ламар Одом Невада мужид байрлах эмсийн хүрээлэнгээс ухаангүй байдалтай олдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрөгч амралтын өдрөөс хойш тус хүрээлэнгийн биеэ үнэлэгчидтэй цагийн өнгөрүүлсэн хэмээн гэрчүүд мэдээлжээ. Цагдаагийнхан тамирчны халаас болон машинаас их хэмжээний хар тамхи олсон байна.

 

Тамирчин эр ойролцоогоор хоёр өдөр ухаангүй байсан хэмээн түргэний эмч мэдээлжээ. Тэрбээр “Одом ухаан орох 50 хувийн боломж байна. Амиа алдах ч эрсдэлтэй байна. Түүний тархи болон хүзүү нь их гэмтсэн байна” гэж хэлжээ.

 

Одом тус эмсийн хүрээлэнгээр үйлчлүүлж байхдаа их хэмжээний архи ууж, мөн хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн байна. Мөн экс эхнэр реалити шоуны од Кхоле Кардашианыг ярьж, уйлж байсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. “Одом ухаангүй эмнэлэгт хүргэгдлээ” гэх мэдээллийн дараа тамирчин дээр зургаан сартай жирэмсэн Ким Кардашиан, Кхоли Кардашиан нар иржээ. Мөн тамирчны анхны эхнэр Лиза Морелас ирсэн байна. Кхоли твиттертээ “Гуйж байна. Битгий яваач” гэж жиргэжээ.

 

Невадагийн цагдаа нар тамирчинтай уулзсан бүх биеэ үнэлэгчдийг байцааж эхэлсэн байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин