“Архи, тамхийг шууруулахаа боль, С.Баярцогт оо”
2015-10-15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Гаалийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ажлын хэсгийнхэн хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Н .Алтанхуяг “Японтой хийсэн гэрээнээс болоод татварын хуулиа өөрчилж байна гэж ойлгосон. Гэтэл ерөнхийд нь импортын гэрээ төслөө өөрчлөөд байгаа юм уу? Хувь хэмжээ буурсантай холбоотой мөнгөний хэмжээ багасах уу” хэмээн асуухад  Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ хийсэн тохиолдолд хэрэгжиж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах бодлого судлагдаад явж байгаа. Анхны чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдаж байгаа болохоор олон улсын гэрээний дагуу хөнгөлөлттэй тариф оруулж байгаа. Японоос орж ирэх импорт нэмэгдэж болон манай экспорт ч бас өснө.  Үйлдвэрүүд байгуулж, экспортын бараа Японд гаргах үр ашигтай. Импортын өртөг 3.9 тэрбум төгрөгөөр буурч байгаа. Гэхдээ гаалийн татварыг нь нэмсэн. ” гэсэн асуултыг ажлын хэсгийнхэн хариулсан юм.  Гишүүн О.Баасанхүү “Төсөв хэлэлцэж байгаа үед гаалийн хөнгөлөлтийг оруулж ирж байгаа нь ямар учиртай вэ? Энэ нь төсөвт нөлөөлөх үү” гэдгийг лавлаж байлаа.  Мөн С.Оюун гишүүн нэн яаралтай гэдэг нь ямар учиртай юм бэ? Цаана нь архи, тамхины лобби явж байгаа ч билээ хэмээн тодруулсан. Сангийн сайд Б.Болор:

 

-Сангийн сайд олон жил хэлэлцэж байгаад баталсан.  Түүнээс хойш  нот солилцоод, хэлэлцээр хэрэгжиж эхлэх явц байна. Энэ хэлэлцээр батлагдсанаар манайд эерэг зүйл гарахаар байгаа. Тийм учраас яаралтай оруулж хэлэлцүүлэх шийдвэр гаргасан. Мөн Японы Улсын Ерөнхий сайд айлчилна. Энэ үеэр хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн байхад тааламжтай нөхцөл бүрдэнэ гэлээ.

 

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Дэлхийн худалдааны байгууллагатай уялдаатай юм байна. Дэлхийн худалдааны байгууллагад манай  улс нэгдэн орсон аж. 

 

“Дээр та нар архи, тамхи шууруулаад 70-80 тэрбум төгрөг шууруулсан байна лээ. МАН-ынхан ч нийлэхээ больцгоо. Юу шууруулах гээд байна. С.Баярцогт болих хэрэгтэй”  хэмээн Н.Алтанхуяг гишүүн хэллээ.

 

Гишүүн С.Оюун “Дэлхийн худалдааны нэр барихаа болих хэрэгтэй. Төсвөөс хэдэн төгрөг хасагдах гээд байгаа юм. тооцоо судалгаа алга. Архи, тамхин дээр татвар нэмэгдэж байвал дэмжинэ” гэсэн юм. Гишүүдийн олонхи нь Гаалийн тарифийг нэн яаралтай хэлэлцүүлэх журмаар хэлэлцүүлж байгааг үг хэлсэн гишүүд дэмжсэнгүй.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yamar ch nairuulga baitugai barag utga alga. Arai ch denjdee. Bas zarim neg aldaatai ym unshaad oilgogdood bdiin shu uug ni
2015-10-16
?????????????:
Гишүүн О.Баасанхүү “Төсөв хэлэлцэж байгаа үед гаалийн хөнгөлөлтийг оруулж ирж байгаа нь ямар учиртай вэ? Энэ нь төсөвт нөлөөлөх үү” гэдгийг лавлаж байлаа. Ene hun odoo uy meddeg hun be?????
2015-10-15