Гурван хүн шороонд даруулж амиа алджээ

Хууль бусаар ашигт малтмал олбордож байсан гурван иргэн уурхайн шороонд дарагдаж амь насаа алджээ. Уг хэрэг Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Сайрын худаг” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Монгол Болгар Гео” ХХК-ийн ашиглалтын талбайд болжээ.
Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэд нь 5 метр ухсан нүхэнд ороод байхдаа шороонд дарагдаж нас барсан байна.
Уг ослын дуудлагыг энэ сарын 14-ний өдрийн 20:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн М /39 настай, эрэгтэй/, Г /31 настай, эрэгтэй/, А / 30 настай эрэгтэй/ нарын цогцсыг 15-ны өдрийн 05:57 цагт гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ