Морин хуурын чуулгын тоглолт болно
2015-10-15

 

Улсын Филармони 44 дэх үзвэрийн жилийн нээлтийнхээ хүрээнд Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс үзэгч түмэндээ толилуулах “Сонгодог хөгжим” зорилтот төслийг хэрэгжүүлж буй бөгөөд тус төслийн хүрээнд нийт 6 тоглолт тоглогдохоос 10 - р сарын 15 буюу өнөөдөр орой 19.00 цагт Филармонийн тайзнаа Морин хуурын чуулгын “Дэлхийн хөгжмийн дээжис” сонгодог хөгжмийн концерт тоглогдох гэж байна. Тоглолтын хөтөлбөрт Г. Свиридовын “Тройка”, “Романс” В.А.Моцартын “Серенада” Д. Шостаковичийн “Романс” А. И. Хачатурян “Сэлэмт бүжиг” М. К. Огинскийн “Полонез” зэрэг алдарт бүтээлүүдийг Морин хуурын чуулгын нийт уран бүтээлчид болон морин хуурч Х. Батзаяа, Б. Уянга, Р. Амарбаяр эвэр бүрээч С. Одсүрэн, төгөлдөр хуурч Э. Намуун, ятга хөгжимчин О. Мөнхтогтох зэрэг гоцлол хөгжимчид Удирдаач Түвшинсайхны удирдлага дор хөгжимдөж дэлхийн суут бүтээлүүдээр та бүхний сонорыг мялаах болно.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:7011-8012, 7014-8012, 8800-4849, 9992-5517 дугаарын утас болон mongolian state philharmonic/FB хаягнаас тодруулна уу.
Shuud.mn
Сонин хачин