Түлш ачиж явсан машин онхолджээ
2015-10-15

Түлш ачиж явсан машин онхолджээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Айдасын даваа” гэдэг газар хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт “Интер транс” ХХК-ийн эзэмшлийн 35-25 УН... улсын дугаартай шатахуун ачсан автоцистерн онхолдсон осол гарчээ.

 

Ослын газарт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай түлш асгарсан хөрсөн дээр шороо асгаж, автоцистернийг татаж босгосон байна. Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУХ-ын жижүүрийн бүрэлдэхүүн ажиллажээ. Ослын улмаас хүний амь насанд хохироогүй байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин