Путин хуримаа хийсэн үү

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон олимпийн аварга Алина Кабаева нарыг хуримаа хийсэн хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав.
10 гаруй жилийн өмнөөс Путинтэй нэр холбогдох болсон тамирчин бүсгүй өнгөрсөн арванхоёрдугаар сард олны өмнө гарахдаа жирэмсэн байсан юм. Тэрбээр гурван сарын өмнө амаржсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Өнөөдрийг хүртэл хүүхдийн хүйс болон эцэг нь тодорхойгүй байгаа юм.
Тэрбээр өчигдөр Өмнөд Оссетигийн олимпийн хүрээлэнгийн нээлтэд оролцсон байна. Энэ үеэр тамирчин ядам хуруундаа хуримын бөгж зүүсэн байжээ.
Алина хэвлэлийнхэнд хүүхэд болон гэрлэлтийнхээ талаар дурсаагүй ч “Би жаргалтай байна” гэж хэлсэн байна. Сэтгүүлчид Алинагаас “Та Путинтэй гэрлэсэн үү” гэж асуухад тэрбээр хариулаагүй ч инээмсэглэсэн хэмээн “TASS” агентлаг мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ