Приянка Чопра: Мисс бус жүжигчин гэдгээр минь хүлээн аваасай
2015-10-15

2000 оны “Дэлхийн мисс” тэмцээний ялагчаар Энэтхэгийн гоо бүсгүй Приянка Чопра тодорсон билээ. Тэрбээр тус тэмцээнд ялалт байгуулсаныхаа дараа жүжигчин, дуучин, модель болсон юм. 2010 оноос гоо бүсгүй холливуудад хүч үзэх болсон билээ. Өдгөө тэрбээр Америкийн “ABS телевизийн бүтээл “Quantico” гэх киноны гол дүрийг бүтээж байгаа аж. Энэхүү уран бүтээл ирэх сард нээлтээ хийх юм. Түүнтэй “Vogue сэтгүүл ярилцжээ.

 

 

-Бүх охид үзэсгэлэнтэй гоо бүсгүй болохыг хүсдэг. Энэ ертөнцөд амьдарч буй охидын хэд нь “Дэлхийн мисс” болохыг хүсдэгийг би мэдэхгүй. Харин та бол эдгээр охидын мөрөөдлийг бодит болгож, дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд ялалт байгуулсан. Хоёулаа 15 жилийн өмнөх рүү нэг аялцгаая. Тэр үед өөрийгөө ялагч болно гэж бодож байсан уу?

 

-Бүгд л ялагч болохыг хүсдэг. Би ч гэсэн титмийн эзэн болохын тулд хичээнгүй ажиллаж, алдаа гаргахаас аль болох зайлсхийсэн. Гоо бүсгүй ямар байх ёстой вэ. Энэ асуултад хэн ч хариулж чадахгүй ч би гоо бүсгүй болохын тулд их хөдөлмөрлөсөн. Мэдээж хэрэг Приянка Чопра бус Энэтхэгийн гоо бүсгүй хэмээн нэрлэгдэж байсан учир алдаа гаргах эрх надад байгаагүй. Ялалтын төлөө өөрийгөө дайчилж, зорилгоо биелүүлж чадсан. Өнгөрсөн дурсамж ч гэлээ тэр өдрийг тод санадаг.

 

-Титим хүртсэн тэр үеийн агшинг үгээр илэрхийлвэл?

 

-Мэдэхгүй юм аа. Их л сандарч байсан. Үнэхээр сандарч байсан. Тайзны ард очоод л уйлсан гэдгээ мэдсэн.

 

-Тэмцээний дараа таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн вэ?

 

-Их өөрчлөгдсөн. Бүхэлдээ гэхэд болно.

 

-Бидэнд сонирхуулаач?

 

-Энэтхэг гэлтгүй олон улс миний нэрийг мэдэх болсон. Тэмцээний дараа би энэтхэгчүүдийн хувьд гоо бүсгүй бус баатар болсон. Надаас өмнө олон гоо бүсгүй тус тэмцээнд амжилттай оролцож, титэм хүртсэн ч надад илүү хайртай байсан. /Инээв/ Энэ бол миний л бодол.

 

 

-Таныг дэлхийн мисс болсны дараа урлагт хүч үзэх болсон гэдэг. Яагаад урлагийн хүн болсон бэ. Онцгой шалтгаан бий юу?

 

-Үнэнийг хэлэхэд, би дэлхийн мисс болохоосоо өмнө л жүжигчин байсан юм. Тэмцээнд орохоосоо жилийн өмнө миссийн тэмцээнд ялагч болж буй охины дүрийг бүтээсэн. Ирээдүйн амжилтаа зөгнөсөн сайн бүтээл болсон гэж боддог. Яахав дэлхийн мисс болсны дараа намайг мэдэх хүмүүс нэмэгдсэн учир дээрх яриа гарсан байх. Би багаасаа л урлагийн хүн болохыг хүсдэг байсан. Гэр бүл минь хүртэл миний чадварыг ахиулахын тулд их хөдөлмөрлөсөн. Тэдний мөрөөдөл, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийг хүссэн учир жүжигчин, урлагийн хүн болсон.

 

-Тоглосон уран бүтээл бүхэн чинь Энэтхэгт амжилт олдог. Яагаад холливуудад хүч үзэхээр зориг шулуудсан вэ?

 

-Хүн бүхэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч болохыг хүсдэг. Би ч гэсэн холливуудын уран бүтээлч болохыг хүсдэг. Үзэгчид намайг дэлхийн мисс бус жүжигчин гэдгээр минь хүлээн аваасай гэж хүссэн учир зориг шулуудсан.

 

-Дэлхий мисс, жүжигчин, ур чадвар, гоо үзэсгэлэн эдгээр зүйлсийн аль нь таныг дүр авахад голлох үүргийг гүйцэтгэсэн вэ?

 

-Хөөрхөн, үзэсгэлэнтэй мөртлөө ямар ч авьяасгүй охид зөндөө байна. Өөрийгөө магтаж буй биш. Гэхдээ би өөрийнхөө чадварыг хангалтгүй гэж хэлмээргүй байна. Гэхдээ амжилт, гоо үзэсгэлэн бага зэргийн дэмжлэг үзүүлсэн байх.

 

-Та өөрийгөө үзэсгэлэнтэй гэж боддог уу?

 

-Би өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл хангалуун байдаг.

 

-Хэдэн жилийн өмнөөс та холливуудын уран бүтээлд туслах дүр бүтээж байсан бол саяхнаас гол дүр бүтээж эхэллээ?

 

-Тиймээ. Эцсийн эцэст ингэж зорилгодоо хүрдэг юм байна.

 

-“Quantico” киноны тусламжтай таны сайхан төрхийг бид удахгүй харах нээ. Өөрөөрөө бахархаж байгаа биз дээ?

 

-Мэдээж хэрэг.

 

-Таныг Энэтхэгийн Женнифер Лопез гэдэг. Энэ тухай сонссон уу?

 

-Үгүй ээ, анх удаагаа сонсож байна.

 

 

-Өөрийгөө холливуудын аль одтой адилхан гэж боддог вэ?

 

-Олон хүнээс энэ үгийг сонссон. Жүжигчин Анжелиа Жолитой төстэй гэж. Гэхдээ бид хоёр тийм ч адилхан биш. Яагаад биднийг адилхан гээд байдгийг ойлгодоггүй.

 

-Миний бодлоор та хоёрын уруул төстэй?

 

-Тийм гэж үү. Баярлалаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Жолигоос хамаагүй хөөрхөн бас галбирлаг
2015-12-31
Зочин:
дэлхийн мисс болсон ashvariya rai энэнээс хамаагүй хөөрхөн. чопра муухай хамартай
2015-10-19
zochin:
haltar huuhen yaj uuriiguu Angelintai adilhan gej helj chadawaa
2015-10-19