Өршөөлийн хуулийг хэлэлцэж эхэллээ
2015-10-15

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. МАН-ын бүлэг өмнөх чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд завсарлага авсан билээ. Тиймээс МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

 

-Өршөөлийн хуулийн төслийг өмнөх хуралдаанаар хэлэлцэхэд авлига, албан тушаалын холбогдох хэргүүд өршөөгдөхөөр байсан. Тиймээс Хуульзүйн байнгын хороогоор дахин уг хуулийн төслийг хэлэлцүүлж, зүйл заалт бүрээр нь санал хураалгахаар гаргасан санал дэмжигдсэн. Тиймээс МАН-ын бүлгийн авсан санал дэмжигдсэн гэлээ. Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Өршөөлийн хуулийн  талаар гаргасан байнгын хорооны дүгнэлтийг уншиж танилцууллаа. 

Shuud.mn
Сонин хачин