Өршөөлөөр завсарлага авлаа
2015-10-15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвсэл завсарлага авлаа. Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат байнгын хорооны дүгнэлтийг танилцуулсны дараагаар гишүүн Ц.Цолмон  Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцүүлэх санал гаргасан юм. 

 

Горимын саналтай холбогдуулан гишүүд үг хэллээ.  

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

 

-Нэг нээгээд нэг хаагаад байх нь олон нийтийн төрд итгэх, хууль тогтоогчдыг хардах сэтгэлийг нэмэгдүүлнэ. Хуулийг хаалттай хэлэлцсэн. Хоригийг нээлттэй хэлэлцсэн. Тиймээс энэ горимын саналаа татаад авчихвал ямар вэ гэсэн бол МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

 

-Хориг хүлээж авахдаа нээлттэй хэлэлцсэн. Хориг хүлээж авсны дараагаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг нээлттэй хэлэлцсэн. Ард иргэдээс нуугаад байх зүйл байхгүй. Олон түмэн хэн ямар байр суурьтай байгааг мэдэх нь зүйтэй юм.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Манай бүлгийн дарга гадаадад томилолттой байгаа. Тиймээс бид энэ асуудалд завсарлага авч байна” гэлээ.

 

Ийнхүү “Шударга ёс” эвсэл Өршөөл үзүүлэх тухай хуулиар 5 хоногийн завсарлага авлаа.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэн өршөөнө гэж кноп дарахыг нь харъя. Тэр бас л авилгач, хулгайч шүү ард түмээн. Бүгдээрээ сайн харъя
2015-10-16
зочин:
Авилгачдын загалмайлсан эцэг гэж Монголд жинхэнэ утгаар нь хөгжүүлж хөрсөнд нь суулгасан хүнийг энэ МАХН гэдэг гомдогсодын нам улаан цагаан чичрээд л хамгаалаад байх юм.Энэ нам л төрд хэрэггүй шүү .Энхбаярын үед ямар аймаар авилгал дэлгэрлээ бурхан минь дахин бүү давтагдаг.Ард түмэн минь мартаж л болохгүй шүү мартвал сөнөнө.
2015-10-16
nambsr:
Urt shar deeltguigeer tb chi yu ch bish shuu shar deelteigee tersej tenegtev deeeeeeee
2015-10-15
Зочин:
ХЭН ӨРШӨӨХГҮЙ ГЭЖ КНОП ДАРАХЫГ ХАРЪЯ. НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ЗААВАЛ ГАРНА.
2015-10-15
ene hun mongoloos zail:
oims gishuunee zailaach
2015-10-15
Зочин:
Urshuuluu yaravchilahgui bol turiin busad ajil ugjirlaa. daraa jil songuuli geed yamar ch zasgiin ajil yavahgui
2015-10-15
Зочин:
Луйварчин, залиланч нарт өршөөл байх ёсгүй
2015-10-15
Зочин:
Доли, Доли...
2015-10-15
Зочин:
новшийн Тэрбишдагва одоо боль.Та нарын Энхбаярыг хаацайлж өршөөлийн хуульд багтаах санаа биелэлээ олохгүй шүү
2015-10-15
Зочин:
Эд нар төрийн нэр хүндийг уландаа гишгэж дууслаа даа.
2015-10-15
Зочин:
Zuv zuv
2015-10-15