НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана
2015-10-16

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай, Сургуулийн орчинд эргүүл ажиллуулах журам батлах тухай, Иргэний зөвлөлийн гишүүдийг томилох тухай, МУ-ын Гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.


Мөн НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлаж, ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах аж.

Shuud.mn
Сонин хачин