АН-ынхныг 1.30 цаг хүлээлээ
2015-10-16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболд гадаадад айлчилж байгаатай холбогдуулан хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалан явуулж байна.  Хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын төслийн хэлэлцүүлэг үргэлжлэх юм. Мөн ирэх оны улсын төсөв,  үндсэн чиглэл, мөнгөний бодлого, дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа гишүүн Ц.Нямдорж “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал Японы Ерөнхий сайдын айлчлалтай холбоотой асуудал биш биз дээ. Дээр нь эрх баригч намын гишүүд яагаад хуралдаа ирдэггүй юм бэ? Бүтэн 1.30 цагт бид хүлээж байна. Албан тушаалд томилох болохоор 100 хувь ирээд суучихдаг АН-ынхан. Хууль хэлэлцэх болохоор ирэхгүй юм. Та нар Д.Лүндээ бид нараас ичдэггүй юм гэхэд Д.Дэмбэрэл гишүүнээс ичээч” хэмээлээ. Энэ парламентын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл  эдүгээ 75 настай.

 

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Одоогийн байдлаар АН-ын бүлэг 51 хувийн, МАН-ын бүлэг 53 хувийн, “Шударга ёс” эвслийн бүлэг 60 хувийн, ИЗНН 100 хувийн тус тус  ирцтэй байна хэмээлээ.

Shuud.mn
Сонин хачин
Elbegdorj:
Zov l helj
2015-10-18