С.Насанбат буруутай нь тогтоогдвол 10-20 жилийн ял сонсоно

Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбатыг албан тушаалаасаа буумагц авлигын хэргээр шалгаж эхэлжээ. Одоогоор түүнийг Дарханд саатуулаад байгаа гэнэ.
АТГ-аас гарсан ажлын хэсэг өчигдрөөс эхлэн тус аймагт ажиллаж байгаа бөгөөд зөвхөн С.Насанбатыг шалгахаас гадна хамт ажиллаж байсан хүмүүсийг нь байцааж байгаа сурагтай. Засаг дарга асан С.Насанбатыг албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.
Албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн хоригдон шалгагдаж буй С.Насанбат өмнө нь хууль бус томилгоо явуулсан, нийслэлээс дарга нар томилсон, төсвийн хөрөнгөөр байр худалдаж авсан гэх асуудлууд хэвлэлийн хуудаснаа бичигдэж байсан.
Мөн тэрбээр өмнө нь алтны компанитай байсан. Уг компанийнхаа татварыг нуун дарагдуулсан байж болзошгүй, мөн компаниа ажиллуулж байхдаа их хэмжээний авлига өгсөн байж магадгүй гэх үндэслэлээр байцаагдаж байгаа аж.
Түүнчлэн замын тендер будилаантуулсан ч гэсэн асуудал үүсээд байгаа гэнэ. Ямартай ч С.Насанбат буруутай нь тогтоогдвол авлига, албан тушаалын хэрэгт 10-20 жилийн ял ногдуулдаг юм байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ