Эндрю Богут тоглолтын үеэр бэртэл авлаа

img

 

Rockets - Warriors багуудын тоглолт 101:123 онооны харицаатайгаар Warriors багийн ялалтаар дууссан. Тус тоглолтонд КJ.МсDaniels 20 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 1 оновтой дамжуулалт, 1 хаалт амжилттай болгож багаа тэргүүлсэн бол Warriors багаас S.Curry 19 оноо , 1 самбараас бөмбөг авалт 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэж багаа тус тус тэргүүлсэн байна.

 

Тоглолтын 2 үеийн сүүлчийн минутанд Warriors багийн төвийн тоглогч Andrew Bogut K.J. McDaniels довтолгоонд хаалт хийх гэж байгаад хамрандаа цохиулж хугарсан байна. Bogut талбайд 11 минут тоглож 6 оноо, 4 самбараас бөмбөг авалт, 2 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт, 2 хаалт амжилттай болгоод байсан юм.

 

Багийн мэдээлсэнээр бямба гаргийн өглөө мэс засалд орох бөгөөд ноцтой өөр асуудал байхгүй бөгөөд эцсийн байдлаар мягмар гаригт тоглолтонд масктай тоглох байх гэжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ