Дүрвэгсдийн хүлээн авахаас татгалзав
2015-10-18

Унгарын Засгийн газрын мэдээлснээр энэ сарын 16-17-нд шилжих шөнө Унгарыг зорин 2700 дүрвэгч хүрэлцэн ирсэн гэв. Тус улс өнгөрсөн сараас тодорхойгүй хугацаагаар хилээ хаасан бөгөөд нэмж дүрвэгсэд хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Унгарыг зорин ирсэн дээрх дүрвэгсдийг тус улс хүлээн авахаас эрс татгалзаж, Герман, Хорват зэрэг улс руу илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  

 

Унгар энэ оны эхний долоон сарын байдлаар 40 мянган дүрвэгсэд хүлээн авч, орогнол олгосон байна. Тус улсын Ерөнхий сайд Миро Керар өчигдөр хэвлэлийнхэнд хандан “Бид дүрвэгсдийн хүлээн авахгүй. Энэ оныг дуустал хилээ хаасан хэвээр байх болно. Герман, Хорват, Австри, Словени улс дүрвэгсдийг хүлээн авна” гэж хэлжээ.

 

Өнөөг хүртэл Серби, Хорватын хил хаалттай байгаа юм. Харин Герман, Австри улс жирэмсэн эх, бага насны хүүхдүүдийг хүлээн авч эхэлжээ. Герман ирэх онд нэг сая дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин