Трампийг шоглов
2015-10-18

Ирэх онд явагдах АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас нэр дэвших сонирхолтой тэрбумтан Дональд Трампийг жүжигчин Брюс Уиллис шоглосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Жүжигчин эр өчигдөр “Jimmy Fallon” шоунд оролцох үеэрээ Трампийн үсний засалттай адилхан хиймэл үс зүүж иржээ. Тэрбээр тэрбумтанг дуурайсан шалтгаанаа “Энэ залуу сонгуульд нэр дэвшиж мөнгөө үрснийхээ оронд компаниа удирдах хэрэгтэй. Трамп сайн бизнесмэн хэдий ч улсын эцэг болоход дутагдалтай. Би өнөөдөр Трампийг дуурайсан нь энэ бүхнийг хэлэхийг хүссэн юм” гэжээ.

 

Холливуудын ихэнх уран бүтээлч Трампийн эсрэг байгаа юм. Харин эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтонд ихэнх уран бүтээлч итгэл хүлээлгэж байгаа аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hulgaichid huisnii yalgaa ugui.
2015-10-18