Лохан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
2015-10-19

Жүжигчин Лэндсей Лохан ирэх 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшихээр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр инстаграмдаа “Миний зоригийг хэн ч мохоож чадахгүй. Би эргэлт буцалтгүйгээр шийдсэн. Сонгуульд нэр дэвшиж, анхны эмэгтэй төрийн тэргүүн болмоор байна. Намайг дэмжээрэй. Үүнийг хийцгээе. Би чадна. Та нар намайг сайн дэмжээрэй. Надад урам хайрлаарай. Дэмжлэг үзүүлээрэй” гэж бичсэн байна.

 

Лохан мөн инстаграмдаа реппер Кейни Уэсттэй авахуулсан зургаа байршуулаад “Ирэх сонгуулийн хүчтэй өрсөлдөгч. Гэхдээ таалагдаж байна” гэж бичжээ.

 

Өнгөрсөн долоодугаар сард зохион байгуулагдсан “MTV”-ийн үеэр реппер эр Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин