Трамп, Оросыг өмөөрөв
2015-10-19

 

Саяхан Голландын шинжээчид Украины зүүн хязгаарт осолдсон Малайзын “МН17” онгоцны осолтой холбоотой эцсийн тайланг олон улсад танилцуулсан билээ. Онгоцыг “Бук” пуужингаар харвасан нь тогтоогдсон ч хэргийн эзэнг илрүүлж чадаагүй юм.  Барууны орнууд Оросын захиалгаар салан тусгаарлагчид онгоцыг сүйрүүлсэн хэмээн сэрдэж байгаа бол Орос болон салан тусгаарлагчид осолтой Украины Засгийн газар холбоотой хэмээн хариу мэдэгдсээр байна.

 

Тэгвэл ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа тэрбумтан Дональд Трамп “МН17” осолтой Орос холбоогүй” гэж мэдэгдсэн тухай “CNN” агентлаг уламжлав. Тэрбээр “Шинжээчид онгоцны сүйрлийн шалтгааныг тогтоосон ч захиалагчийг олж чадаагүй. Ослыг Орос улсыг захиалсан хэмээн хардаж, бичиж байгаа. Гэхдээ миний бодлоор энэхүү осолтой Орос холбоогүй байх. Ганц удаа энэ улсын талд ормоор байна. Орос санаатай аллага үйлдэхгүй гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

 

Бүгд Найрамдах намаас сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа найман нэр дэвшигчийг 38 хувийн саналаар Трамп тэргүүлж эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ үнэн орос тэр онгоцыг устгах ямарч шалтгаан байхгүй ямар хэсэг бүлэг танхайчууд байгаа биш дээ
2015-10-19
Зочин:
Тэрбумтаны сэтгэхүй үнэхээр агуу ажээ. Яаж ч бодсон Орос ийм жижиг юм хийхгүй. Олон улсын тавцанд нэр хүндийг нь унагах гэсэн барууны захиалга шүү дээ. Прошенко эзныхээ даалгавараар хийсэн нь тодорхой. Сэтгэн бодох чадвартай хүн бүхэнд ил байна
2015-10-19
Зочин:
үнэн үгтэй шудрага хүн шүү
2015-10-19
Зочин:
үнэхээр орос буруугүй.
2015-10-19
Зочин:
Алиа салбадай.
2015-10-19