Төсвийг судална
2015-10-19

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон төсвийн тухай хуулиудыг хэлэлцжээ.  Бүлгийн дарга Н.Батцэрэг:

 

-2016 оны сонгууль болох дөхөж байна. Энэхүү сонгуулийг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг нь улс төрийн намуудын өмнө тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэж, батлах хэрэгтэй.

 

 Мөн УИХ-аас байгуулагдсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг олон сар ажилласан ч тодорхой шийдэлд хүрээгүй байна. Түүнчлэн олон намын хамтарсан Ажлын хэсгээс боловсруулсан Сонгуулийн тухай  хуулийн төслийг тун удахгүй өргөн барина байх. Өнөөдөр бүлгийн хуралдаанаар сонгуультай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Хуулийн төслүүдийг өргөн барьсаных нь дараа нарийн хэлэлцэх болно.

 

2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг энэ долоо хоногт төсөвт оруулах санал, дүгнэлтээ боловсруулж, Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэсэн юм.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа юу?

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон гэдэгт бид санал нэгдсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бүх ард түмний санал асуулгаар шийдвэрлэх хэрэгтэй.

 

-Төсвийн тухай хуулийн хүрээнд яригдаж байгаа 3000 хүнийг цомхотгох, бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг дэмжих үү?

 

-Манай бүлгээс байгуулсан ажлын хэсэг энэ долоо хоногт санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Одоогоор төсвийн төслийн талаар олон нийт ямар байр суурьтай байгаа талаар судалгаа явуулж байна. Цаашдаа 2015 оны төсвийн тодотгол болон, 2016 оны төсвийн төслийн зүйл заалт бүрийг нарийн судлах болно.

 

-Сонгуулийн тухай хуульд ажлын хэсгийн гишүүд 2-3 асуудалд санал нэгдэж чадахгүй байгаа учраас өргөн барих боломжгүй гэж Р.Бурмаа гишүүн хэлж байсан. Та Сонгуулийн тухай хуульд ямар  байр суурьтай байна вэ?

 

-УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн ахалсан том ажлын хэсэг. Энэ ажлын хэсэг дхолимог системд өөрчлөлт оруулах уу, намын жагсаалтаар сонгох бол ямар байх вэ гэдэг дээр өөрчлөлт оруулахаар ярьсан. Бидний хувьд сонгогч ямар ч тохиолдолд  хүнээ сонгоно гэсэн байр суурьтай байгаа.  Сонгогч намын рейтэнгийг тодорхойлно гэдэг байр суурин дээр байгаа. Засгийн газраас санал авахаар өргөн барьсан  Сонгуулийн хуульд найман зүйл заалт хүргүүлсэн. Хяналтын  тооллого хийх, төрийн байгууллагуудын ажиллах эрх хэмжээ, нэр дэвшүүлэх тухай, төрийн албан хаагчийн оролцооны тухай нийт найман зүйл заалтад өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн. Нэр бүхий гишүүд энэ төслийг өргөн барьсан.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тийм үү. Арай ч дээ
2015-10-19
Зочин:
Уг нь Ардчилалын анхдагч л юмсан. МоАХ н гишүүдэд дургүй гэнэ
2015-10-19
Зочин:
ХҮН г сонгох. Юм уу
2015-10-19
Зочин:
Сонгогч ямарч тохиолдолд хунээ сонгоно гэнээ энэ хоосон толгойт ямарч боловсролгуй хоцрогдсон амьтаныг хэн сонгох юм
2015-10-19