Намрын адаг сарын шинийн 7
2015-10-20

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 7. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, 8 цагаан мэнгэтэй, шарагчин могой өдөр. 

 

Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 19 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин