Си дарга Британид ирлээ
2015-10-20

БНХАУ-ын дарга Си Зиньпин гэргий Пөн Ли Юанийн хамтаар Их Британи улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Айлчлал энэ сарын 19-23-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

 

“Си дарга албаны хүмүүсийн хамтаар Лондон хотноо хүрэлцэн ирсэн. Өнөөдөр тус улсын сүр жавхлант хатан хаан II Элизабет, угсаа залгамжлах ханхүү Чарльз, Уильям болон Ерөнхий сайд Дэвид Камерон нартай уулзахаар болсон” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И сэтгүүлчдэд мэдэгджээ. “Си дарга бизнес, технологийн салбарын 100 гаруй төлөөлөгчийн хамтаар Лондонд ирсэн” хэмээн “Синьхуа” онцолжээ.

 

Лондон хотод айлчлалтай холбоотойгоор бэлэн байдал зарлаж, зарим бүс нутагт хөл хорио тогтоосон байна. Британийн удирдлагууд энэхүү айлчлалыг “Түүхэн айлчлал” хэмээн тодорхойлжээ. Учир нь БНХАУ-ын дарга 10 жилийн дараа Лондон хотноо төрийн айлчлал хийж байна. 2005 оноос хоёр улс Түвдийн тусгаар тогтнолын асуудлаас болж тааруухан харилцаатай байгаа юм.

 

Өнгөрсөн сард ханхүү Чарльзийн урилгаар Түвдийн оюун санааны удирдагч дээрхийн гэгээнтэн Далай лам Лондон хотноо 9 хоногийн шашны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалаас болж Си дарга төрийн айлчлалаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Б.Дэлгэрцэцэгийн дарга болотой.
2015-10-20
Зочин:
ene tanai darga uu?
2015-10-20