Одомын нууц бичлэг ил боллоо
2015-10-20

“NBA”-ийн од Ламар Одом өнгөрөгч амралтын өдөр Невада муж дахь эмсийн хүрээлэнгээс ухаангүй байдалтай олдсон билээ. Тамирчин эр хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас ухаан алдсан хэмээн эмч нар мэдэгдсэн. Тэрбээр ухаан орсон бөгөөд эмчилгээ хийлгэж байгаа хэмээн гэрчүүд мэдээлжээ.

 

 

Тэгвэл цагдаагийнхан тамирчин эрийн буудалласан буудлын өрөөнөөс түүний мансуурч, улмаар ухаан алдах үеийн видео бичлэгийг олсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Энэхүү нууц бичлэгийг тус эмсийн хүрээлэнгийн биеэ үнэлэгчид хийсэн байх магадлалтай” хэмээн Невадагийн цагдаагийн газраас мэдээлжээ.

 

Бичлэгт тамирчин эр согтууруулах ундаа болон хар тамхи их хэмжээгээр хэрэглэж буй нь гарчээ. Тэрбээр экс эхнэр реалити шоуны од Кхоле Кардашианы нэрийг дуудаж, “Санаж байна” хэмээн хашгирсаныхаа дараа ухаан алджээ. Одом өрөөнөөс хоёр хоног гараагүй бөгөөд аргагүй эрхэнд буудлын ажилчид цагдаад дуудлага өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин