МУБИС-ийн хичээлийн “Г” байрыг хаах шаардлагатай гэж үзэв
2015-10-20

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэл, аймаг, томоохон хот, суурин газрын барилга, байгууламжуудад хяналт шалгалт хийжээ.

 

Шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит ерөнхий боловсролын 656 сургууль, 686 цэцэрлэг хамрагдсан байна. Газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварт дүгнэлт хийхэд 1970 оноос өмнө ашиглалтад орсон, газар хөдлөлтийн арга хэмжээгүй баригдсан  164 сургууль, 148 цэцэрлэг байгаа нь тогтоогдлоо. 1970 оноос хойш ашиглалтад орсон, газар хөдлөлтийг тооцож барьсан ч холбогдох норм, дүрмийн шаардлага хангахгүй 78 сургууль, 103 цэцэрлэг байна.

 

Улаанбаатар хот дахь төрийн өмчит 14 их, дээд сургууль, 34 коллежийн хичээлийн байр, оюутны дотуур байрны 20 барилгыг шалгахад 13 хичээлийн байр, 12 дотуур байр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон байна.

 

Ялангуяа Боловсролын их сургуулийн “Г” байр, ШУТИС-ийн II дотуур байрны ашиглалтыг нэн даруй зогсоож, Соёл урлагийн их сургуулийн хичээлийн төв байрны барилгын үндсэн хийц, бүтээцийг  яаралтай бэхэлж, хүчитгэх шаардлагатай гэж үзжээ. 

Shuud.mn
Сонин хачин
。。。。:
ene chn G bairniih n zurag bish bn ,G bair chn 2013 ond shineer barigdsan barilga shde. Unen zuw medeelel oruulach !!!!!!
2015-10-21
Зочин:
наад үг үсгийн алдаагаа, тэгээд ч мубис а, б байр гэж нэрлэхээ болиод удаж байна 1 ,2 р байр гэж нэрлэдэг болсон.
2015-10-21
ЛУЙВАР:
Газар хедлех нэрийн доор газрын найма явж байна.
2015-10-21
Зочин:
Энэ чинь хуучны загвар хийцтэй барилгуудын нэг шүүдээ. Шууд буулгаж хаяхаа бүү урьтал болгоосой.
2015-10-20