Дэлхийн шилдэг хөлбөмбөгчиний төлөө 23 тоглогч шалгарлаа
2015-10-20

 

ФИФА өнөө өглөө 2015 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин буюу FIFA Ballon D'Or 2015-ын төлөө өрсөлдөх 23 тоглогчийн нэрсийг жагсаалаа. Үүнд Аваргуудын Лигт түрүүлсэн Барселонагаас 6, Реал Мадрид, Байерн Мюнхенээс тус бүр 5, Манчестер Ситигээс 3, Ювентүс, Челси, Арсенал, ПСЖ-ээс тус бүр 1 тамирчид багтсан байна. Санал хураалт 10-р сарын 26-нээс 11-р сарын 20 хүртэл явагдана. ФИФА-ын гишүүн 209 орны шигшээ багуудын дасгалжуулагч, багийн ахлагчид болон хөлбөмбөгийн чиглэлээр бичдэг сэтгүүлчид саналаа илгээх юм. 11-р сарын 30-нд эцсийн шатанд үлдсэн 3 хөлбөмбөгчний нэр тодрох бол шагналын эзэн 1-р сарын 11-нд тодорно. FIFA Ballon D'Or 2015 ёслолын үйл ажиллагаа 2016 Швейцарын Цюрих хотноо болох тов гараад байгаа билээ.

 

1. Серхио Агуэро /Манчестер Сити, Аргентин/
2. Гарет Бэйл /Реал Мадрид, Уэльс/
3. Карим Бензема /Реал Мадрид, Франц/
4. Кристиано Роналду /Реал Мадрид, Португал/
5. Кевин де Бройне /Манчестер Сити, Бельги/
6. Эден Азар /Челси, Бельги/
7. Златан Ибрахимович /ПСЖ, Швед/
8. Андрес Иньеста /Барселона, Испани/
9. Тони Кроос /Реал Мадрид, Герман/
10. Роберт Левандовски /Байерн Мюнхен, Польш/
11. Хавьер Машерано /Барселона, Аргентин/
12. Лионель Месси /Барселона, Аргентин/
13. Томас Мюллер /Байерн Мюнхен, Герман/
14. Мануэль Нойер /Байерн Мюнхен, Герман/
15. Неймар /Барселона, Бразил/
16. Поль Погба /Ювентүс, Франц/
17. Иван Ракитич /Барселона, Хорват/
18. Арьен Роббен /Байерн Мюнхен, Нидерланд/
19. Хамес Родригес /Реал Мадрид, Колумб/
20. Алексис Санчес /Арсенал, Чили/
21. Луйс Суарес /Барселона, Уругвай/
22. Яя Туре /Манчестер Сити, Зааны Ясан Эрэг/
23. Артуро Видаль /Байерн Мюнхен, Чили/
 
 
Shuud.mn
Сонин хачин