Си Зиньпин хатан хаантай уулзжээ
2015-10-21

БНХАУ-ын дарга Си Зиньпин гэргий Пөн Ли Юанийн хамтаар Британи улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өчигдөр тус улсын сүр жавхлант хатан хаан II Элизабетийн Букингемийн ордонд зочилсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хатан хаан, угсаа залгамжлах ханхүү Уильям, гүнж Кейт Миддилтон болон Ерөнхий сайд Дэвид Камерон нар Си Зиньпинийг хүлээн авч сүүлийн асуудлаар байр сууриа солилолцсон тухай БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдэв.

 

Уулзалтын эхэнд хатан хаан зочиддоо талархал илэрхийлж “Хятадын тэргүүн манай улсад айлчилсан нь нэр төрийн хэрэг. Үнэхээр түүхэн үйл явдал тохиолоо. Сүүлийн 10 жил хоёр талын харилцаа хөндийрч, сэтгэл их түгшээсэн” гэсэн бол Си дарга “Анх удаагаа үзэсгэлэнт Британи улсад хүрэлцэн ирлээ. Сэтгэл өндөр байна” гэж хэлжээ.

 

Уулзалтын дараа Британийн хатан хааны гэр бүл болон Си дарга гэргийн хамтаар Лондон хотноо нээгдсэн Хятад үзэсгэлэнгээр зочилсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин