1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2015-10-22

Улаанбаатар Хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа.  Цэвэрлэгээнд  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, долоон дүүргийн Засаг даргын Тамгын газар, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороо,СӨХ, иргэд  оролцлоо.

 


Нийт 2 122 511 метр квадрат талбайн 1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэв. Цэвэрлэгээнд 7132 аж ахуйн нэгжийн 30521 хүн оролцож, 226 машин хог ачуулж 182 байгууллагад мэдэгдэх хуудас олголоо. Нийслэлийн харьяа 60 байгууллага, 2877 агентлагийн ажилтан, албан хаагчид цэвэрлэгээний ажилд оролцсон юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин