Гаалийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
2015-10-22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд Засгийн газраас  асуулт тавьж хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Уг хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөх саналыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гаргасныг гишүүдийн олонхи дэмжив.  Гаалийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Дараагаар нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, санал хэлэх гишүүн байсангүй. Тиймээс эцсийн хэлэлцүүлэт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин