З.Пагмажавт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

УИХ-ын гишүүн М.Батчимэгий туслах З.Пагмажавт холбогдох хэргийг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.
Шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан байна.
З.Пагмажавыг эх орноосоо урвасан хэрэгт буруутган Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 16 жилийн хорих ял оноож байсан юм. Түүнд холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газарт дахин шалгана.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ