367.3 тонн хог хаягдал цэвэрлэв
2015-10-22

Баянзүрх дүүргийн Засаг даргын А/478 тоот захирамжийн дагуу Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ойг угтажбүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа. Дүүргийн хэмжээнд нийт 249,370 м2 талбайгаас 367,3 тонн хог хаягдлыг 58 машин 114 удаагийн рейсээр ачиж тээвэрлэв.

 

Дүүргийн Тамгын газрын хэлтэс албад, харьяа хэлтэсүүд, 28  хорооны ажилтан, албан хаагчид, цэргийн анги нэгтгэлүүд, аж ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсролын болон их дээд сургууль, цэцэрлэгүүд зэрэг 1512 аж ахуйн нэгж, байгууллагын 8113 хүн энэ удаагийн их цэвэрлэгээнд оролцлоо.

 

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн болон төрийн бус байгууллагууд, томоохон зах, худалдааны төвүүд, Сууц өмчлөгчдийн холбоод, Орон сууц, нийтийн аж ахуйн компаниуд, худалдаа, үйлчилгээний цэг, салбарууд орчныхоо 50 метр газар болон үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэж, гэрлийн шон болон байгууламж дээр наасан зарлалын хуудсыг хусч цэвэрлэв гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин