Шинзо Абэ айлчилж байна

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ гэргий Акиэ Абэгийн хамт хүрэлцэн ирлээ. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаны хүмүүс тосон авлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад богино хугацааны ажлын айлчлал хийхээр ирсэн нь энэ юм. Энэ удаагийн айлчлал Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал аж.
Шинзо Абэ ирсэн даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, хоёр орны Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцжээ. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж, өргөтгөсөн хэлэлцээ хийсэн байна. Энэ удаагийн айлчлалаар тодорхой баримт бичгүүдэд гарын үсэг зурахгүй ч хоёр орны хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй ярилцана хэмээн төлөвлөсөн юм.
Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ Төв Азийн орнуудад хийх ажлын айлчлал ийн эхэллээ. Тэрбээр энэ сарын 22-28-ны өдрүүдэд Монгол, Киргизистан, Казахстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан гэсэн Азийн зургаан улсаар айлчлахаар замдаа гараад буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ