М.Энхболд БНСУ-ын парламентын гишүүнтэй уулзлаа
2015-10-22

Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд өнөөдөр БНСУ-ын парламентын гишүүн, Хөдөлмөрийн намын конгрессын дарга хатагтай Ким Ён Жү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга М.Энхболд хатагтай Ким Ён Жү-гийн Монгол Улсад хийж буй айлчлал амжилттай болохын ерөөлийг дэвшүүлж, Монгол, Солонгос хоёр ард түмэн олон зуун жилийн турш харилцаж, хамтран ажиллаж ирсэн улсууд хэмээн тэмдэглэв.

 

 

 

Тэрээр, манай хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш худалдаа, эдийн засаг, улс төр, нийгэм гээд бүхий л салбарт харилцан ойлголцож хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол орны эдийн засаг хүнд хэцүү байх үед Бүгд Найрамдах Солонгос Улс дэмжлэг, туслалцаа үзүүлж байсныг бид байнга санаж байдаг. Мөн хоёр орны парламент түүний дотор Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэхийн сацуу БНСУ-ын парламентын гишүүнээр удаа дараа сонгогдож ирсэн хатагтай Ким Ён Жү өөрийн туршлагаасаа манай эмэгтэй улс төрчидтэй хуваалцан гэдэгт итгэлтэй байна гэлээ.

 

 

 

БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жү, УИХ-ын дэд даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархаад, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж буйд баяртай байгаагаа хэлээд цаашид улам бэхжүүлэхийн төлөө байдгаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин