Шинзо Абэгийн айлчлалаар юу амжуулав
2015-10-22

Гэрэл зургийг MPA.MN

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ гэргий Акиэ Абэгийн хамт хүрэлцэн ирлээ. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаны хүмүүс тосон авлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад богино хугацааны ажлын айлчлал хийхээр ирсэн нь энэ юм. Энэ удаагийн айлчлал Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал аж.

 

Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов

 

 

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, “Их тэнгэр” цогцолборт Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов. Энэ үеэр тэргүүн хатагтай Х.Болормаа Японы Ерөнхий сайдын гэргий Акиэ Абэ-г тусгайлан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хатагтай Х.Болормаа өөрийн санаачлан үүсгэн байгуулсан “Болор сан”, “Халамжит гэр бүл” төв болон “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан ТББ-ын үйл ажиллаагааны талаар танилцуулав. Мөн хатагтай Акиэ Абэ “Болор сан”-гийн хүүхдүүдийн бэсрэг тоглолт үзэж сонирхов.

 

Монгол-Япон харилцаа биенээ дэмжинэ

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг бүхий л салбарт өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд технологи шилжүүлэх, хувийн хэвшлийхэн хоорондын  харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн хоёр тал бүс нутгийн болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ дэмжин ажиллахаа нотлов.

 

 

Ш.Абэ чуулганы танхимд саатлаа

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Японы улсын Ерөнхий сайд Ш.Абэ чуулганы  танхимд зочиллоо. УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилж байгаа Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ чуулганы танхимд хүрэлцэн ирсэн байна. Тэд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа ажлын амжилт сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

 

 

Тавантолгойн зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтарна

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Японы Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад хэргийн Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Ш.Абэ:Япон улс хамтран ажиллахад бэлэн байна

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай энэ жил хоёрдахь удаагаа уулзаж өргөтгөсөн хэлэлцээ амжилттай хийсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирснийг тэмдэглэлээ.  

Монгол Улсын Ерөнхий сайд “Энэхүү албан ёсны хэлэлцээний үр дүнд Таван толгойн зүүн чиглэлийн төмөр замын төсөл болон холбогдох дэд бүтцийн бусад төслүүдэд хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хэлэлцээний үеэр Япон Улсын зүгээс төсвийн зээлийн дэмжлэг авах, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай төслийг хэрэгжүүлэх асуудлаар ярилцаж, энэ чиглэлээр цаашид үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцлоо. Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын менежментийг Японы консерциумтай хамтран хэрэгжүүлэхээр зарчмын тохиролцоонд хүрлээ. Мөн Япон Улс 2020 онд Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах болсонтой холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх барилга болон бусад дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд Японы талаас тавьсан саналын дагуу Монголоос ажиллах хүч илгээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ” гэж хэллээ.

  “Төв азийн орнуудад хийж байгаа айлчлалаа Монгол Улсаас эхэлж байгаадаа баяртай байна. Би Япон Улсын Ерөнхий сайдуудаас анх удаа Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж байна гэж Ерөнхий сайд Шинзо Абэ хэллээ. Япон, Монгол хоёр улс нь бүс нутгийн стратегийн чухал түнш орнууд юм. Миний өмнөх айлчлалаас хойш Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Улаанбаатарын шинэ нисэх буудал барих төсөл зэрэг дээд түвшинд ярилцаж тохирсон асуудлууд бодитойгоор урагшиллаа. Энэ нь хоёр орны харилцаа бодит үйл ажиллагаагаар улам гүнзгийрч байгаагийн илрэл юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын идэвхтэй энх тайванч бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн улс төр, аюулгүй байдлын салбарт яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг улам идэвхтэй урагшлуулах талаар санал нэгдлээ. Монголын эдийн засгийг тууштай эдийн засгийн бодлоготойгоор, өөрийгөө тэтгэсэн хөгжлийг бий болгохын төлөө Япон Улс үргэлж хамтран ажиллахад бэлэн байна” гэж Японы Ерөнхий сайд хэллээ.

 

Ийнхүү Японы Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөв.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Saihanbileg nudniihee hyalariig yanzluulmaar yum. Nud neg l sonion.
2015-10-23
zochin:
TZ-tusul odoo l neg yum uragshlaj ehleh bololtoi. Yaponchuud bol Amerikchuud shig hulhi bish, helsen l bol hiideg, ehelsen l bol duusgadag hvmvvs. Harin buzar Jenkog l ene asuudlaas hol bailgah yostoi.
2015-10-23
zochin:
TT-Sainsand-Baruun Urt -Huut- Humrug chigleleer Japan-tai hamtraad 1435-iin,Bichigt -Huut-Choibalsan chigleleer Chana-tai hamtraad 1520-iin TZ barih heregtei
2015-10-23
zochin:
mash ikh buteen baiguulalt hiiged ter tesel bolgondoo mongol humuus.g gol ni ajiltai bolgono gevel hamgiin ikh gadaad company.g demjdeg baih heregtei bna
2015-10-23
zochin:
ene door bichsen ichij amidaraasai erguunuud gedeg ch unendee bol yag unen ug shuu bur zarimdaa yag ingej bodogddog sh dee mongol humuus.e mash ikh ajiltai bolgomoor baihiin gol ni ene sh dee nasnii angilal hiih bish mongol ajil hiine gej bgaa buh hun.g ajiltai bolgomoor bna buteen baiguulalt.n mash ikh zuil hiimeer baihiin
2015-10-23
kkkk:
TUUHEND ENE UEIIN ULS TURCHID ICHGUUR BOLOH BOLUU YAH BOL
2015-10-22
Зочин:
Сайханбилэг давхараа хийлгээ юу! Нэг л том харагдаад байх чинь кк
2015-10-22
ICHIJ AMIDRAASAI ERGUUNUUDEE:
HEDEN KM TOMOR ZAM BARICHIJ CHADDAGUI IIM ARCHAAGUI TENEG ULS DELHII DEER BAIGAA BOLOV UU HAVIIN AMITNAAS GUILGA GUIGAAD OR TAVIAD TENEGTEED YAVAAD BAIH YUM ICHIJ UHMERUUD NAAD TOMOR ZAMIIG BARAG 1600 ONII UED YEVROPCHUUD ULAAN GARAARAA TAVIJ CHADAJ BAISAN SHUUDEE AMERIKCHUUD BUR ULAAN GARAARAA UULIIG NUHLEED 2 DALAIN ERGEE HOOROND HOLBOJ BAISAN TUHAI KINOG NI UZSEN L BAIMAAR YUM DENDUU ARCHAAGUI ZALHUU BELEN HOOL IDSEER SURCHIHSAN AVILGA HULGAI 2 OOS OOR YUM SETGEHEE BOLCHIHSON MALNUUD YUM DAA
2015-10-22
Зочин:
Унэн бол Сайхан л Байна ирсэн улсын тэргуун бухэнтэй хийгдсэн гэрээ теслууд биелэллээ Олдог бол Сайхан л Байна
2015-10-22
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ
2015-10-22