Өөртөө урамшуулал олгосон зөрчил илэрчээ
2015-10-23

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Баянхонгор, Өвөрхангай аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлаг, нийт 31 байгууллагад хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга нар өөртөө шагнал, урамшуулал олгосон тушаал гаргасан нь илэрчээ.Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 5 хүнийг төрийн захиргааны албан тушаалд хууль тогтоомж зөрчин томилсон зөрчил илэрсэн байна.

 

Мөн тус аймгийн албан тушаалтнуудын ХОМ-ийг хянаж үзэхэд гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, хадгаламж, дансны үлдэгдлээ мэдүүлээгүй болон хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг хугацаанд нь мэдүүлдэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн бөгөөд уг асуудлыг нарийвчлан шалгаж эхэлжээ. 

Shuud.mn
Сонин хачин