Х.Тэмүүжин чи одоо боль
2015-10-23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Хилийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хилийн  тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар гишүүн Х.Тэмүүжин эсрэг байр суурьтай байсан юм. Хилийн цэргийг Гадаадын иргэн харьяатын албанаас татаж байгааг тэрбээр эсэргүүцэж байлаа. Учир нь иргэд дунд нь чирэгдэж байна гэж тэрбээр үзсэн юм.  Тиймээс ч тэрбээр тун бухимдалтай “Хилийн боомтын талаар Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга байх үедээ өөрчлөлт оруулснаа Ерөнхий сайд болоод буцаад дахин өөрчилсөн. Иргэдийг дунд нь хохироож, чирэгдүүлж байна.  Эдийн засаг эдийн засаг гэж гарч ирчээд н эдийн засгийн талаар дорвитой ажил хийгээгүй.  Эдийн засаг улам сульдаж байна. Өчигдөр нэг багтай, өнөөдөр өөр багтай болж байна. Сайханбилэг хоёр нүүртэй, туйлбаргүй бодлоготой. Ийм Засгийн газрыг хамгаалаад зогсож байх юм уу. Би мэдэхгүй байна. Д.Дорлигжавтай бүүр ярих юм байхгүй.  Өмнө нь хийсэн зүйлийг бүгдийг устгаж байна. Арчаагүй арьс” хэмээн цухалдсан.

 

Харин үүний хариуд Д.Дорлигжав сайд “Хилийн зөрчил, хил  дээр гарсан ноцтой үйлдлийн талаар яригддаг. Хилийн цэргээс иргэний харьяат руу очсон хүн буцаж хил рүүгээ очно. Намын асуудлыг нам дээрээ ярья гэлээ.

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат чуулганы хуралдаанаас чөлөө авсан байлаа. Тиймээс тус байнгын хороог төлөөлж  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Засгийн газраас мөрдөж байгаа хууль нь одоо мөрдөж байгаа хуулинд 7 өөрчлөлт оруулж байгаа. Нэр сольж байгаатай холбоотой Х.Тэмүүжин гишүүн бухимдаад байгаа. Хуулийн төсөл өргөн мэдүүлсэн хүмүүс байнгын хороон дээр тайлбар хэлсэн. Үүн дээр сүртэй том өөрчлөлт ороод байгаа зүйлгүй. Хилийн зөрчлийн асуудал маргаантай байгаа. Миний үед Гадаадын иргэн харьяатынхан өөрсдийн харьяалалд авах гэсэн санал өгсөн. Би өгөөгүй. 200-гаад хүн шалган нэвтрүүлэхээс Гадаадын иргэн харьяатын албанд шилжсэн. Одоо буцаж хилийн цэрэгтээ очно. Монголын хуулийн тогтолцоо Монголдоо л таарсан байх ёстой.  Х.Тэмүүжин гишүүн бид хоёрт санал нийлдэг зүйл байдаг. Бас нийлдэггүй зүйл байдаг. Гадаадын хуулийг тогтолцоон дээр яриад байгаатай санал нийлэхгүй байгаа юм.  Хил яг л тийм. Хилийн шалган нэвтрүүлэхийг Гадаадын иргэн харьяатын албан өгсөн нь буруу.  Х.Тэмүүжин чи одоо наадахаа боль, бүүр өвчин боллоо. Социализмын үед бүх зүйл муу  байсан гэж хэн хэлсэн юм. Тэр үед үүнээс илүү амьдралтай, үүнээс илүү төр улсынхөө төлөө зүтгэж байсан хүн байсан юм. Чи бид тэр үеийн угшилтай гэлээ.  

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
NERGUII:
ardchilcan namiin hed baid ugui banzangch ugui geheer namaa taraaj avaad amar caihan gargah ni zov doo. Uy ch hiij chadahgui um chin ichmeer ...
2021-06-03
Zochin:
Hundet ovgon ah nymdorj yamar maadgar cuuj bainaa bur ongo orchijee muu hutruuriin ezen
2021-06-03
Dovchin:
Maniihan hudal amlalt yarij ard tumniig mehlehee mbolimoor um xurelsuh t uygaar giiguulcen um zaltai nohor Zyrgaan Hudlaa yarij zugeer zoolon cuudald bie amarcuuh gej baina shuu
2021-06-03
Зочин:
Тэмүүжин гуншаа минь одоо боль. Самарсаар байгаад сайн зүйл хийхгүй гэдгийг чинь түмэн олон харсан. Цаг нь болоогүй, тогтолцоо нь бүрдээгүй байхад их самарч олон хүний амьдралаар тоглосон шүү. Монгол монголоороо байг...
2015-10-24
zochin:
irgenii hariyalaliig hiliin tseregt uguh estoi tehgui bol hil gaaliin asuudal sul hebeeree l bn hund surtal ih zan oochor dugaar gd l
2015-10-24
zochin:
temuujin ajilaa hiij meddiinmyy sanaachlaad hiisen huuli chn unuudr yamar bgaa bilee gadnii orniig duiraagd 2 tom guren chm immigrtion boloogui bna
2015-10-24
Зочин:
Тэмбүүжин бол бүх хуулийг Америкаас орчуулаад авчих санаатай байх юм аа. Түүний санал болгосон хууль бол зүгээр л орчуулга. Энэ Ардчилал гэдэг юм Монголд бараг хэрэггүй байсан юм биш үү. Соц үе рүүгээ буцмаар байна.
2015-10-23
иргэн:
Тэмбүүжин муу хошногны өмхий хуниас зүгээр л зайл
2015-10-23
Зочин:
Идэж халаас руугаа чихэхээр өөрийг мэдэхгүй ан ын гишүүдээ гэж
2015-10-23
Зочин:
Тэмуужин зев шуу дээ гишууд дотроо шударгаар хэлчих хун байхгуй болчихсон бугд л нэг нэгнийхээ негеехийг чинь мэднэ шуу гэдгээс айдаг болохоор Сайханбилэг еерийн толгойгоор ажиллаж чададгуй барьцааны монголын баялгийг гадаадад ломбарданд тавчихсан гэж зарим гишууд баримттай хэлээд байгаа шуу дээ ийм ЕС р яана чадвартай хунээр хурдан солих хэрэгтэй
2015-10-23
Зочин:
Ter ued ireeduidee itgeltei margaashdaa sanaa zovohgui saihan bjdee
2015-10-23
Баадай:
Сайн хууль гаргаж чадахгүй байна яагаад гэвэл эд нар амьдрал мэдэхгүй, мэдэхгүй байж судлахгүй сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргана, тэгээд боловсронгуй болгож байна гээд салгаж нийлүүлээд л байна, энэ чинь төрийн ажил юм уу?, Ийм зүйл цаашид ч гарах нь. Иймд төрийн тогтолцоог үндс эн хуулиндаа заагаад өгчих, гүйцээ
2015-10-23
naraa:
temuujinguia bolil doo odoo
2015-10-23
zochin:
temuujin chi boli chinii helsen sanaa hiisen uulduuld chn odoo yamar bgaa bilee undesnii ayulgui baidald nuluulj bna ugsen hun hurtel hileer orj garlaa hyanalt shalgalt sularsang haruulj bna hyatad oros 2 hiliin tsergeere bhd mongol uls adilhan hileereee bh estoi biz dee
2015-10-23
зочин:
социалист ес суртахуун гэдэг бол агуу шуу тэр уед монгол хуний сэтгэл ухамсар ямар сайхан байсийн бэ ардчилал гэдэг чинь ийм балай юм уу эсвэл ардчиллыг хегжуулж байгаа манай лидер хараацайнууд балай юм уу
2015-10-23